Хоол захиалгын систем

Уг систем нь албан байгууллага болон ресторан, зоогийн газрын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйлчлүүлэгчийн захиалгаас эхлээд хоолны орц норм, зарагдах үнэ, заалны зохион байгуулалт, хоол гаргалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж төрөл бүрийн шинжилгээ, тайлан мэдээллийг боловсруулан гаргадаг систем юм.

Системийн боломжууд:

  • Өртгийн нарийн тооцоолол хийнэ.
  • Захиалга тогоочийн компьютер дээр  дэлгэрэнгүй  хэлбэрээр  цаг хугацаа алдалгүйгээр  мэдээлэгдэнэ.
  • Салбар тус бүрээр ялгаатай үнээр борлуулах боломжтой.
  • Хямдралын бодлого, загвараа хүссэнээрээ хийнэ.
  • Үйлчлүүлэгчийн хүссэнээр хоолны орц, хэмжээ, бэлтгэх аргыг өөрчилнө.
  • Хөнгөлөлтийн картын системтэй холбогдон картын хөнгөлөлт үзүүлэх боломжтой.
  • Төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар хийх боломжтой.
  • Удирдлагын хяналт цонхоор рестораны хамгийн ачаалалтай цаг, ширээ, зөөгч, хоолны шинжилгээнүүдийг хийнэ.
  • Рестораны борлуулалтын тайланг олон хувилбараар шүүж гаргах боломжтой
  • Хоол захиалгын гүйлгээ системд автоматаар хийгдэнэ.
  • Албан газар болон үйлчилгээ эрхлэгч байгуулагын дотоод үйл ажиллагаа болон зохион байгуулалтаас хамааран системээ сонгох боломжтой.
  • Систем нь дараах 2 төрөлтэй:
  • 1. Албан байгууллагын
  • 2.Ресторан, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын
  • Албан байгууллагуудад энэхүү системийг хэрэглэхээр бол ажилчдад карт олгож тухайн картаараа хоолоо захиалан идэх боломжтой.

Програм ашигласнаар гарах үр дүн

  • Хурдан шуурхай үйлчилгээ бий болно.
  • Борлуулалтын мэдээллийг цаг тухайд нь хянана.
  • Тогооч  зөөгч  касс  хоорондын захиалгын үйл явцыг хурдасгаснаар хурдан шуурхай үйлчилгээ бий болж хэрэглэгчдийн таашаалыг хүртэн цаашлаад байгууллагын  орлого  өсөх бүрэн боломжтой юм.
  • Үйлчлүүлэгчийн хэрэглээнд бүрэн нийцсэн уян хатан үйлчилгээний хэлбэрүүд  бий болно.
  • Тайланг хэрэглэгчийн шаардлагаар ямар ч байдлаар авч болох ба хэрэглэгч өөрийн хүссэнээр тайлангийн маягтыг бэлдэх боломжтой.
  • Рестораны  замбараагүй бүртгэлүүд үгүй болж , цаг хугацаа бүрээр автоматжуулагдана.
  • Санхүүгийн системтэй уялдаж ажилласнаар санхүүгийн систем дээр хийгдэх дуусаагүй үйлдвэрлэлийн зардлын бүртгэлийг автоматаар хөтөлсөнөөр цаг хугацаа хэмнэж, ажил хөнгөвчлөгдөнө.
  • Төсөвт өртөг, худалдсан үнийн зөрүүгээр ашгийн шинжилгээ хийх боломжтой.

Шаардлагатай тоног төхөөрөмж

ПОС-ын компьютер
ПОС-ын принтер

Ажлын байр

Шинээр ажилтан элсүүлнэ.

Таныг тогтвортой ажлын байр, өндөр цалин, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж, эвсэг хамт олон хүлээж байна.

Дэлгэрэнгүй

Онлайнаар холбогдох