Автоматжуулалт

Үйлдвэрийн автоматжуулалт

Манай компани уул уурхайн, хөнгөн хүнсний үйлдвэр, барилга зам, тээвэр, хөдөө аж ахуйн төрөл бүрийн тоног төхөөрөмжийн автоматжуулалт, машин механизмын автоматжуулалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Үйлдвэрийн технологийн процессийн удирдлагыг автоматжуулах, хянах, удирдах, холбоо-мэдээллийн сүлжээг орчин үеийн техник технологийн хөгжлийн ололт, амжилтанд тулгуурлан боловсронгуй болгон хөгжүүлэх үндсэн үүрэгтэй.
Үйлдвэрийн автоматжуулалтын систем нь үйлдвэрлэлийн процесс, үйл ажиллагааг хянах, удирдах зорилгоор автоматжуулалтын системийг суурилуулж өгдөг. Саяхныг хүртэл үйлдвэрлэлийн автматжуулалтыг телемеханикийн аргаар хянадаг байсан. Сүүлийн үед телеметрийн системийг энэ чиглэлд түлхүү ашиглаж байна. Үйллдвэрлэлийн системийг иж бүрэн автоматжуулсанаар тоног төхөөрөмж бүрийн үзүүлэлт, ажиллагааны байдал зэргийг хянах бүрэн боломжтой болж байна.
Ингээд сүүлийн үед өргөн ашиглагдаж байгаа телеметрийн системийн талаар тайлбарлая. Уг системийн давуу тал нь нэг төвлөрсөн цэгээс бүх байгууламжуудын үйл ажиллагаа нөхцөлийг хянах, удирдах зорилготой. Тухайн объектод суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлт, шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн авч өгөгдлийн бааздаа хадгална. Хадгалсан болон ирж буй өгөгдөлүүдэд анализ, боловсруулалт хийн шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Мөн оператор нэг дэлгэцийг хянаж, тухайн ажлын компьютерээс хяналт, удирдлагын ажлаа гүйцэтгэх боломжийг олгож байгаа.
Ашиглагдах тоног төхөөрөмжүүд: PLC (Programmable logic controller) машин, DCP (Distribution control system) төхөөрөмж, оролт гаралтын модул, радио модем, шилэн кабель, SCADA (supervisory control and data acquisition) программ хангамж.

Операторын хяналт (Скада систем)
Зурагт үзүүлсэнээр операторын өрөөнд уг тоног төхөөрөмжүүдийг суурилуулна. Операторын гол үүрэг дэлгэцэн дээр гарч буй мэдээллүүдийг хянах шаардлагатай үед өөрөө алсаас тоног төхөөрөмжүүдийг удирдах юм. Энэ систем нь хүний үйлдэлийг хялбарчилж өгч байгаа юм. Үйлдвэрүүд ихэнхдээ операторын хяналтанд workstation ашигладаг.
Programmable logic controller буюу програмчлагдсан логик хяналтын төхөөрөмж нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд болон мэдрэгчүүдээс ирж буй дохиоллуудыг нэгтгэн цааш нь дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Суурин хавтан дээр хүссэнээрээ аналог, дискрет модулуудыг суурилуулж болно. Мөн энэ төхөөрөмж нь өөр дээрээ процессортой байх бөгөөд компьютертэй холбогдон програмчлах, тухайн агшины мэдээллүүдийг үзэх боломжтойгоор угсрагдсан байдаг.
Телеметрийн системд дамжуулах аргуудад үндсэндээ шилэн кабелиар, радио модем, сансрын холбоогоор гэх мэтчилэн дамжуулж байгаа. Холын зайд алдагдал ихтэй газар шилэн кабелыг суурилуулах нь тохиромжтой. Учир нь дохионы унтралт бага дамжуулалт өндөр байдаг. Радио модем ойрын зайд дамжуулахад тохиромжтой гэвч мэдээллийн багтаамж бага, унтралт цаг уурын нөхцлөөс хамааруулж найдваржилт муу байдаг. Сансрын холбоогоор дамжуулах нь өртөг өндөр байдаг тул тэр болгон ашиглагддаггүй.

Сенсорууд.
Сенсорууд нь аналог болон дискрет гэсэн 2 хэсэгт хуваагдана. Аналог сенсорууд нь тухайн эгшин бүрийн хэмжилтийг цахилгаан дохио болгон дамжуулна. Гэвч аналог дохионоос дискрет дохиог ялган авах боломжтойгоор тоноглосон байдаг. Дискрет гэдэг нь зөвхөн тавьсан тавилд дохиог илгээдэг. Хэмийн, даралтын, гүйдэл, хүчдэл гэх мэт маш олон төрлийн мэдрүүлүүдийг ашиглаж байна.

imgAutomat

 

 

Ажлын байр

Шинээр ажилтан элсүүлнэ.

Таныг тогтвортой ажлын байр, өндөр цалин, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж, эвсэг хамт олон хүлээж байна.

Дэлгэрэнгүй

Онлайнаар холбогдох